Манай байгууллага нь 2013 оны 6 сарын 15-ны өдөр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоонд гишүүнээр элссэн. Тус холбооноос зохион байгуулдаг бүх төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн ба жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнд 2011 онд ширээний теннисны төрөлд алтан медаль, 2013 онд гар бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.
Мөн 2012 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн гишүүн байгууллага болсон.
Байгаль орчноо танин мэдэх, хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор жил бүр хамт олноороо Цэцээ гүний оргилд явган аялал хийж хүн бүр хог түүх уралдаант аян явуулж хэвшсэн байгаа.
2013 онд хүмүүнлэгийн ажлын хүрээнд Эх нялхсын эрүүл мэндийн төвийн хүүхдийн цусны тасагт судалгаа явуулж эмч болон хүүхдүүдэд нэн яаралтай хэрэгтэй гэсэн 3ш аппаратыг худалдан авч өгсөн. Үүнд хүүхдийн цусны бүтэц тогтоох аппарат, ус цэвэршүүлэгч, хүүхдийн биеийн жин болон өндөрыг үздэг жин авч өгсөн.
Эко аяны хүрээнд нэг салбарынхаа гадна шороон талбайг зүлэгжүүлж ногооруулсан.
Мөн өөрсдийн ажилчдын нийгэмд эзлэх байр суурь, сурч боловсрох тал дээр анхаарч ажиллаж байна.